X
Засгийн Газрын Үнэт Цаас
2018-06-13 786 views
Засгийн Газрын Үнэт Цаас гэж юу вэ?

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, богино хугацаат Засгйин газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг. Засгийн газрын үнэт цаас гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

Засгийн газрын богино хугацаат үнэт цаас гэж Монгол Улсын Засгийн газраас гаргасан хуанлийн нэг жил ба түүнээс богино хугацаатай өрийн бичгийг хэлнэ.

Засгийн газрын бонд гэж Монгол Улсын Засгийн газраас гаргасан хуанлийн нэг жилээс дээш хугацаатай өрийн бичгийг хэлнэ. Засгийн газрын бондыг нэрлэсэн үнээр гаргаж, анхдагч зах дээр арилжаагаар тогтсон үнээр худалдах ба нэрлэсэн үнээр буцаан төлнө. Засгийн газрын бонд нь дуусах хугацаа хүртэл хагас жил тутам төлөгдөх купонтой байна.

Давуу тал:

  • Засгийн газрын үнэт цаас нь хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт
  • Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх
  • ЗГҮЦ-ийг тендерийн баталгаа болгох, төлбөрийн баталгаа болгох
  • Хөрвөх чадвар сайтай
  • Хүүний орлоготой