X
Хувьцаа
2018-06-13 449 views
Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа гэж ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжыг гэрчилсэн үнэт цаас юм.

Компанийн хувьцаа нь энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд эдлэх эрх нь ялгаатай байна.

Энгийн хувьцаа   

Давуу эрхийн хувьцаа

1

Саналын эрхтэй (хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж буй бүх асуудалд санал өгөх)   

Саналын эрхгүй (зөвхөн даваа эрхийн хувьцаатай холбоотой асуудлаар л санал өгөх эрхтэй)

2

Ашигаас хамаарч ногдол ашиг хүртэх

Тогтмол буюу тогтоосон хэмжээгээр л ногдол ашиг хүртэх

3

Дампуурсан үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа ногдол хувь хүртэх     

Дампуурсан үед энгийн хувьцаа эзэмшигчдийн өмнө ногдолхувь хүртэх нөхцөлтэй байдаг. 

Давуу талууд:

  • Инфляцид өртөхгүй
  • Ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой
  • Хөрвөх чадвар сайтай
  • Ногдол ашиг хүртэх